Сайд Д.Сумъяабазар Норвегийн Вант улсын Норгес банкны удирдлагуудтай уулзлаа

Сайд Д.Сумъяабазар Норвегийн Вант улсын Норгес банкны удирдлагуудтай уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ынгишүүн Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Норвегийн Вант Улсад ажиллах үеэрээНорвегийн Вант Улсын төв банк болох Норгес банкны дэд дарга Егил Мацен тэргүүтэй удирдлагуудтай уулзав.

            Уулзалтын хүрээнд Норвегийн Вант Улсын газрын тос, хийн салбараас хуримтлуулсан хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын стратеги болон сайн засаглалтай нь танилцаж, тус улсын амжилттай хэрэгжүүлсэнтуршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцав.

            Норвегийн төв банкны харьяа “Norges Bank Investment Management” нь тус улсын “Тэтгэврийн сан-Глобал-ын үйл ажиллагааг хариуцдаг бөгөөдбайгалийн нөөцөөс олсон орлогын үр өгөөжийг өнөө үеийнхэн болон хойч үедээ хүртээх зорилгоор урт хугацааны санхүүгийн хадгаламжийн механизм хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Анх 1990 онд байгуулагдсантус сангийн нийт хөрөнгө 2017 онд нэг их наяд ам.доллартхүрч, дэлхийн хамгийн том хуримтлалын сангийн жагсаалтыг тэргүүлэх болсон юм.

Сайдын айлчлал үргэлжилж байна.