Эрүүл амьдралын зөв дадал, зуршилын талаар зөвлөлөө
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажилчдад зориулсан энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар "Ажлын байран дахь хоол зүйн зохистой хэрэглээ, эрүүл амьдралын зөв дадал, зуршил" сэдвээр мэдээлэл хийлээ.
Иргэдийн хэрэглээний боловсролын төвөөс зохион байгуулсан сургалтын үеэр хүн эрүүл амьдрахын тулд хэрхэн зөв хооллох болон хэр хэмжээний, ямар төрлийн ус уух ёстой талаарх мэдээллийг өгөв.
Түүнчлэн ашигт эрдэс минералуудын давуу тал, нууцыг таньж мэдэх бодит туршилтад тулгуурлан мэдээлэл өгсөн нь цаашид ундны хэрэглээндээ ямар төрлийн усыг хэрэглэх нь зүйтэйг таниулсан чухал зөвлөгөө болсон юм.