“Уурхайчдын спортын их наадам 2018” болно

“Уурхайчдын спортын их наадам 2018” болно

Уул уурхайн салбарын "Уурхайчдын спортын их наадам 2018" спортын 5 төрөлт аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөний хурал өнөөдөр УУХҮЯ-нд боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмыг энэ жил 5 дугаар сарын 2, 3-ны өдөр "Буянт- Ухаа спортын ордон"-д зохион байгуулахаар төлөвлөжээ. 

"Монгол Улсын биеийн тамир, спортын тухай" хууль, биеийн тамирын спортыг хөгжүүлэх, уул уурхайн салбарт өөрийн хүч, хөдөлмөр, идэвхи зүтгэлээ дайчлан ажиллаж буй уурхайчдыг спортын арга хэмжээнд өргөнөөр хамруулж, бие бялдарыг нь чийрэгжүүлэх, тэдний идэвхи сонирхлыг нь дэмжих зорилгоор тус наадмыг зохион явуулдаг байна. Мөн нийтийн биеийн тамир, спорт хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилж, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нийгмийн идэвхийг өрнүүлэн хөгжүүлэх, уурхайчдын бат холбоог бэхжүүлэн харилцан туршлага солилцоход наадмын үндсэн зорилго оршиж буй аж. 

"Уурхайчдын спортын их наадам 2018" спортын тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартс зэрэг төрлөөр зохиогдоно. 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.