![УУХҮЯ-ны төлөөлөгчид “7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum”-д оролцов](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/file_from_old/news/8da3c919492a5c057c16b60c324a077375c95c54.jpg)
УУХҮЯ-ны төлөөлөгчид “7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum”-д оролцов
![](/wp-content/uploads/file_from_old/images/2(30).jpg)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо албан албан айлчлал хийж, 11 дүгээр сарын 23-ны өдөр “7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum” арга хэмжээнд оролцов. Тус арга хэмжээнд Евроазийн 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид болон уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцсон байна.
Евразийн орнуудын уул уурхайн салбарын форум (MINEX)-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун, Монгол Улсаас Их Британид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирал Т.Цогтбаяр нар оролцлоо.
![](/wp-content/uploads/file_from_old/images/6(6).jpg)
Энэ үеэр УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун Монголын уул уурхайн салбарын тухай илтгэл тавив.
УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэн арилжиж, улмаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тогтсон билээ. 2019 оны эхний улиралд багтаан хийхээр төлөвлөж буй IPO-гийн бэлтгэл ажлын явц, хэрэгжүүлэх төслүүд, хамтран ажиллах бизнесийн боломжуудын талаар мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирал Т.Цогтбаяр танилцуулга хийлээ.
Энэхүү арга хэмжээг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад худалдааны яам16 дахь жилдээ зохион байгууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.