Хайлуур жоншны салбарын аж ахуйн нэгжүүдийн анхааралд
“ХАЙЛУУР ЖОНШНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР”-ийн төслийг хэлэлцүүлэг 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Засгийн газрын 11 дүгээр байр, Сонгуулийн ерөнхий хорооны дугуй хурлын танхимд болох тул жоншны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, судлаачдын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар-38, Ж.Самбуугийн гудамж-11, Засгийн газрын 11 дүгээр байр, Сонгуулийн ерөнхий хорооны дугуй хурлын танхим
(Эрх чөлөөний талбайн зүүн талын өндөр байшингийн 2 давхарын хурлын танхим)
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.