![“Монголын геологи 80” олон улсын эрдэм шинжилгээний хурал болох тухай](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/file_from_old/news/a1ca32c499d85e446f703adaaacaff5867a05276.jpg)
“Монголын геологи 80” олон улсын эрдэм шинжилгээний хурал болох тухай
Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Монголын геологи-80” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулна. Эрдэмтэн судлаачид, геологчид та бүхэн ойн хуралд хэлэлцүүлэх илтгэлийн саналаа /илтгэл болон илтгэгчийн нэр, байгууллага, албан тушаалыг Англи, Монгол хэлээр/ geo.rudn@gmail.com хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох материалууд нь Хайгуулчин (монгол, monseginfo@gmail.com), Mongolian Geoscientist (англи, mongoliangeoscientist@must.edu.mn) сэтгүүлийн дугаарт хэвлэгдэн гарах болно.
Жич: Хуралд хэлэлцүүлэгдэхээр ирсэн илтгэлийн саналыг зохион байгуулах ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэж эцсийн байдлаар хариуг эргэж мэдэгдэнэ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ