УУХҮ-ийн салбарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн сэтгүүлчдийг шагналаа
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан уул уурхайн салбарын мэдээллийг олон жил олон нийтэд хүргэсээр байгаа сэтгүүлчдийн ажлын амжилт бүтээлийг үнэлж УУХҮЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагналаа. Шагналыг УУХҮ-ийн ХҮГТБХЗГ-ын дарга Б.Анхбаяр гардуулж баяр хүргэлээ.
Zaluu.com сайтын тоймч П.Ядамсүрэн, Өдрийн сонины сэтгүүлч Ц.Баасансүрэн, Өнөөдөр сонины тамгийн газрын дарга, Эдийн засгийн бизнесийн мэдээллийн албаны дарга Ц.Болормаа, Asia Mining Magazine-ны ерөнхий эрхлэгч С.Болд-эрдэнэ, Өнөөдөр сонины эдийн засаг бизнесийн мэдээллийн албаны томч Т.Энхбат, Bloomberg телевизийн хөтлөгч, сэтгүүлч Т.Элиса, Bloomberg телевизийн зураглаач, эвлүүлэгч М.Ганбаяр нар тус тус УУХҮЯ-ны жуух бичгээр шагнагдлаа.