Эрдэс баялгийн салбарынхан COVID-19 вирусийн тархалттай тэмцэхэд зориулж 155 сая төгрөг хандивлалаа
Эрдэс баялгийн салбарынхан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдгийн хувьд дэлхийн олон оронд тархаад буй COVID-19 вирусийн эсрэг сайн үйлсийн хандивын аян нэг сарын хугацаанд эхлүүлсэн. Эрдэс баялгийн салбарынхан нэг өдрийн цалингаа хандивлаж нийт 155 сая төгрөг цугларсан юм.
Өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Баяраа, "Оюутолгой" ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын ерөнхий менежер Ж.Сүнжидмаа, МУУҮА-ын гүйцэтгэх захирал Д.Энхболд нар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд хандиваар цугларсан 100 сая төгрөгийг гардуулан өглөө. Мөн дээрх байгууллагуудын төлөөлөл Эрүүл мэндийн яаманд зориулан 55 сая төгрөгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардууллаа.
Хандивын аянд эрдэс баялгийн салбарын 20 аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажилчид нэгджээ.
Эрдэс баялгийн салбарынхан нэг дэлхийн иргэд болохоо ухамсарлан хувийн болон ажлын байрны эрүүл ахуйд онцгой анхаарч, урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Хүн төрлөхтөний өмнө тулгараад буй бодит аюулыг хамтдаа даван туулахын төлөө COVID-19 вирусийн эсрэг ийнхүү нэгдлээ.