УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Корона вирусын тархалтын гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагатай үүсээд байгаа нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар санал солилцох цахим уулзалт хийлээ.
Аж ахуйн нэгжүүдэд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, экспортын бүтээгдэхүүний биет хэмжээг бууруулахгүй, өвөлжилтийн бэлэн байдлыг хангах замаар салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тогтвортой, хэвийн хэмжээнд хадгалж ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон анхааруулж зөвлөсөн ба санал, хүсэлтийг Улсын Онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.