Ээлж солих тухай

Ээлж солих тухай

Уурхайн ээлж солих зохион байгуулалтын арга хэмжээний эхний шатанд ээлж солих аж ахуй нэгжүүдийн судалгааг авч байна. Улаанбаатар хотод цар тахал голомтлон халдварлаж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газар шинжилгээний цэгүүдээ тусгай хуваарийн дагуу ажиллуулж байгаа ба шинжилгээний лабораторууд нь ачаалал ихтэй байна. Цар тахал голомтлон халдварлаж буй энэ үед уурхай руу ажилчдыг илгээх нь аюулгүйн бүсэд халдвар дамжих эрсдэлтэй тул нийслэлд халдварын эрсдэл буурах нөхцөл байдлыг харгалзаж байна. Тун удахгүй ээлж солих арга хэмжээнд зориулж шинжилгээний цэгүүдийг хуваарилж өгөхөөр боллоо.