СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ УРИЛГА
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
(Монгол улсад Газрын тос дамжуулах хоолойг
санхүүжүүлж, барих компани сонгох)
Төслийн байршил: Монгол Улс
Төслийн нэр: “Монгол улсад Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”
Монгол Улсын Засгийн газар нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг 2017 оноос хойш үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэгчээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК ажиллаж байна.
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийг сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн буцаан төлөлтийг Монгол улсын Засгийн газар баталгаажуулах арга хэмжээ авна.
Ажлын хамрах хүрээ:Монгол улсын Дорнод аймгийн нутаг дахь газрын тосны Тамсагийн ордоос Дорноговь аймгийн нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл 530 км урт түүхий тос дамжуулах хоолойг шаардлагатай дагалдах байгууламжийн хамт иж бүрнээр барьж, ашиглалтанд оруулна. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг урт хугацааны, бага хүүтэй эх үүсвэрээр шийдвэрлэнэ.
Энэ ажлын хүрээнд бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт нийцүүлэн түүхий тос дамжуулах технологийн оновчтой шийдлийг гаргаж, дамжуулах хоолойн үндсэн болон дагалдах барилга байгууламжийг төлөвлөж, барьж байгуулах юм.
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй компани нь Урьдчилсан сонголтын баримт бичигт заасны дагуу сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ төслийг санхүүжүүлэх товч саналын хамт ирүүлнэ.
Урьдчилсан сонголтын баримт бичгийг www.mmhi.gov.mn, www.mongolrefinery.mn, https://pgjonline.com/хаягаас авна уу.
Энэхүү “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих” ажлыг гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалттай холбогдсон мэдээллийг дор дурдсан хаягаар ажлын 08:30-17:30 цагт (Улаанбаатарын цагаар) авч болно.
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ англи хэл дээр 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17:30 цагт (Улаанбаатарын цагаар) багтаан ankhbayar@mmhi.gov.mn, tumenulzii.o@mongolrefinery.mnхаягаар цахимаар (PDF форматаар) ирүүлэх шаардлагатай. Илгээсэн материалын эх хувийг буухиа шуудангаар доорх хаягаар ирүүлнэ үү. Бүх баримт бичиг англи хэл дээр байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
Засгийн газрын II байр, 106 тоот өрөө
Утас: (51)-263506, (51)-260864
Факс: (11)-318169
Холбоо барих ажилтан: Б. Анхбаяр (Утас: +976-89117085)
О. Түмэн-Өлзий (Утас: +976-99091859, 99006851)
E-mail: ankhbayar@mmhi.gov.mn
tumenulzii.o@mongolrefinery.mn
Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтээ дээр заасан хугацаанд ирүүлсэн, Захиалагчийн шаардлагад нийцсэн компаниудад тендерийн урилга хүргүүлнэ.
Нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар ажлын 08:30-17:30 цагт (Улаанбаатарын цагаар) авч болно. Сонгон шалгаруулалттай холбогдсон тодруулга авах шаардлагатай бол энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж дээрх цахим хаягаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагт (Улаанбаатарын цагаар) багтаан ирүүлнэ. Энэ хугацаанаас хойш ирүүлсэн хүсэлтэнд хариу өгөхгүй болно.
Холбоо барих хаяг:
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5/2,
Засгийн газрын II байр, 106 тоот өрөө
Утас: (51)-263506, (51)-260864
Факс: (11)-318169
Холбоо барих ажилтан: Б. Анхбаяр (Утас: +976-89117085)
О. Түмэн-Өлзий (Утас: +976-99091859, 99006851)
E-mail: ankhbayar@mmhi.gov.mn