УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монгол Улсын Үндсэн хууль, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баялгийн шударга хуваарилалтынзарчмыг хэрэгжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уул уурхайн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах”асуудлыг тусгасан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс дээрх бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулан холбогдох санал, дүгнэлтийг цахимаар хүлээн авч байгаа ба өнөөдөр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. 

Хэлэлцүүлгийг нээж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон үг хэлсэн. Тэрээр энэхүү хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангаснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх боломж нээгдэнэ. Ингэснээр татварын суурь тэлж, уул уурхайг дагасан дэд бүтэц, бусад салбарын хөгжлийг давхар тэлэх ач холбогдолтой юм.

Нөгөө талаас татвар зохистой байх зарчмын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээс илүүтэйгээр зах зээл дээр борлуулж буй бодит үнээс тооцож татвар ногдуулах боломжийг бий болгох нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг болно гэдгийг онцолсон.

Тус хэлэлцүүлэгт СЗХ, МХБ, ТЕГ, МҮХАҮТ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Монголросцветмет ТӨҮГ, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс, МАК зэрэг компаниудын болон Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл ТББ, Монголын экспортлогчдын холбоо, Нээлттэй нийгэм форум ТББ-ын төлөөллүүд оролцож санал, бодлоо хуваалцсан юм.