БНХАУ-ААС ЭНЭ САРД НИЙТ 11,000 ОРЧИМ ТОНН АВТОБЕНЗИН НИЙЛҮҮЛЖ БАЙНА
БНХАУ-аас 9 дүгээр сард багтаж 3 удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн аи-92 автобензин импортоор орж ирэхбайсан бол дахин 50 вагон нэмэгдлээ.
Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын 9 дүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж, эхний ээлжийн 50 вагон 2021.09.26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон 2021.09.27-ны өдөр, 3 дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 2021.09.28-ны өдөр тус тус Замын-Үүд боомтоор орж ирээд байгаа ба 4 дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан өнөөдрийн 12 цагт Эрээн боомтод иржээ.
Хилээр орж ирсэн шатахууныг шилжүүлэн ачих ажлыг “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ бүх хүчин чадал, нөөц боломжоо дайчлан ажиллаж, эхний 56 вагон өчигдөрУлаанбаатар хот руу хөдөлсөн.
Мөн 2021.09.23-ны өдөр ОХУ-ын “Роснефть” компанитай хийсэн уулзалт, хэлэлцээрийн үр дүнд 9 дүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 автобензиний эхний ээлж буюу 1210 тонн АИ-92 автобензин ачсан 20 вагон 2021.09.26-27 шилжих шөнөУлаанбаатар хотын Толгойт өртөөнд ирж шатахууны агуулахууд руу хуваарилж дууссан. Үлдсэн 300 орчим тонн АИ-92 автобензин ачсан 5 вагон үйлдвэрээс ачигдан замдаа явж байна.
Хятад улсаас импортлох 724 вагон автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Улаанбаатар төмөр зам, Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР