7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /07.29-08.04/
Долоодугаар сарын 29-өөс наймдугаар сарын 4-ний өдрүүдэд 6,271 автомашин нийт 767.2 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 508.4 мян.тн буюу 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 11,547.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 1,092.1 мян.тн буюу 10.4 хувиар өсөв.
7 хоногт 232 автомашин, 176 чингэлэг буюу оны эхнээс 871.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 107.3 мянган тонноор буюу 14 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 570 автомашин, 553 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,315.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 51.5 хувиар буурсан.
Төв банк оны эхнээс 8 дугаар сарын 4-ний байдлаар 10.18 тонн алт худалдан авчээ.
Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 64.2 хувь, зэсийн баяжмал 71.8 хувь, төмөр 45.8 хувь, алт 50.9 хувь, цайр 85.6 хувь тус тус байна.