“ОЮУ ТОЛГОЙ”-Н ГЭРЭЭГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО


Монгол Улсын Засгийн газар “Оюу толгой” компанитай 2009 онд байгуулсан үндсэн гэрээ болон 2015 оны Дубайн гэрээг шинэчлэх ажлын хэсгийн ээлжит хурал /2021.03.04/ боллоо. 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Оюу толгой төслийн гэрээний асуудлаар салбарын эрдэмтэн мэргэд, судлаачид, төрийн бус байгууллагууд болон мэргэжлийн зөвлөл, холбоодын саналыг сонсох, ойлголтоо нэгтгэх зорилгоор цуврал нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. 
Эхний уулзалтанд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн доктор, профессор Я.Гомбосүрэн, доктор Х.Владимир тэргүүтэй мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцсон бол удаах уулзалтанд Монголын уул уурхайн мэргэжлийн холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар, Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж, Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Бат-Очир, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш М.Дагва, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн З.Ган-Очир, Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй тэргүүтэй эрдэмтэн, судлаачид болон Эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар онлайнаар оролцож гэрээтэй холбоотой асуудлуудын талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 
Мэргэжлийн холбоод болон албаны хүмүүс Оюу толгойн гэрээнд сайжруулах шаардлагатай хэд хэдэн заалт байгааг онцлоод холбогдох хууль, тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт оруулж гэрээг шинэчлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн юм. 
Мөн уг хуралд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар оролцож үзэл бодлоо хуваалцсанаас гадна эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлтийг хүлээн авч гэрээний дутагдалтай талуудыг засч сайжруулах, шинэчлэх тал дээр дэмжин хамтран ажиллахаа мэдэгдлээ. 
Оюу толгойн гэрээний асуудлаар мэргэжлийн зөвлөл, холбоод болон эрдэмтдийн санал, дүгнэлтийг info@mmhi.gov хаягаар хүлээн авч байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2838
Өчигдөр 8313
Нийт 7186238