ТАЛАРХАЛ


Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” халдварын үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан зогсолтгүй хөдөлмөрлөж Монгол Улсын өрх бүрд, иргэн бүрд хүрч ажиллаж буй уурхайчид, салбарынхаа нийт ажилчдаар бахархаж буйгаа илэрхийлье!  

Хамгийн их татвар төлсөн "Топ-10" аж ахуйн нэгжийн 8 нь эрдэс баялгийн салбарын компаниуд байгаа нь 57 мянга гаруй уурхайчин залуус, тэдний гэр бүл, салбарын хамт олны хүч, хөдөлмөрийн үр дүн билээ.  

Та бүгдийн сэтгэл, зүтгэлийн дэмээр улс даяараа эдийн засгийн хүндхэн үеийг ажрахгүй даван туулж байна.

Татварын хууль тогтоомжоо сахин биелүүлж улсынхаа төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй татвар төлөгч аж ахуйн нэгжүүд болон цар тахлын хүнд үед ажлын ачааллыг дааж, өрх гэр, улс эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр дуу нэгтэй зүтгэж буй нийт уурхайчид, салбарынхандаа гүн талархал дэвшүүлье!

 

Г.ЁНДОН        УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3427
Өчигдөр 7771
Нийт 7394618