НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Коронавируст цар тахалтай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан. Хоёр тал тохиролцсоны үндсэн дээр өнгөрсөн мягмар гарагаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй бөгөөд нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар /2021.09.02/ Гашуунсухайт, Замын-Үүд, Булган боомтоор нүүрс ачсан 320 орчим машин нэвтэрчээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоол шуурхай хэрэгжиж, Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил үндсэндээ дуусч байна. Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт өнөөгийн түвшнээс жилд 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа гараад буй.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3390
Өчигдөр 6063
Нийт 7929685