Б.ЭЛБЭГЗАЯА: УУЛ УУРХАЙ БОЛ ХАРИУЦЛАГЫН ЦОГЦ СИСТЕМ


 

УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, цаашид энэ чиглэлээр хийгдэх ажлууд, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

 -Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой гэж салбарын түвшинд ихээхэн хөндөн ярьдаг. Мэдээж хариуцлагатай байхаас гадна тогтвортой хөгжих нь Монголын уул уурхайд нэн чухал. Та салбарын яамны Бодлогын газрыг удирддаг хүний хувьд уул уурхайн тогтвортой хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхайн үйлдвэрлэл нь нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэлцэл дээр тогтдог онцлогтой. Салбарын бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байлгах, ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгч, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал байна. 2020 оны гүйцэтгэлээр уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлэгч эдийн засгийн гол тулгуур, суурь нь болтлоо өргөжин хөгжиж байна. Үүнээс үзэхэд уул уурхайн салбарын хөгжлөөс улс орны эдийн засаг, нийгэм ихээхэн хамаарч байгаа нь харагдана. Өөрөөр хэлбэл ил тод хариуцлагатай, холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг төр засаг, ард иргэдийн зүгээс дэмжиж ажиллах нь улс, орон нутгийн төсвийн орлогыг найдвартай бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Салбарын яамны зүгээс салбарын үйл ажиллагаа, нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар ард иргэдийн ойлголт, мэдлэгийг тэлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд томоохон төсөл хэрэгжиж байгаа орон нутагт эрдэс баялгийн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, ард иргэдэд салбарын үйл ажиллагааны онцлог, тухайн төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэж уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 -Мэдээж эрх зүйн орчинд шинэчлэл хийх шаардлага тулгарч байгаа байх, тийм үү?

 -Тийм ээ. Салбарын яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулж, холбогдох төрийн байгууллага, эрдэмтэд, суд лаачидтай хамтран ажиллаж байна. Миний хувьд салбарын хөгжлийн үндсэн суурь нь салбарын хүний нөөц, хууль эрх зүйн орчин, эрдэс баялгийн салбарт баримталж буй алсын хараа тогтвортой бодлого гэж боддог. Энэ ташрамд уул уурхай бол өөрөө хариуцлагын цогц систем гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.

Монгол Улс 2025 он хүртэл хэрэгжүүлэх Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой. Энэ бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд Та ямар үнэлэлт өгөх вэ? Бодлогын баримт бичгийг сайжруулах, хэрэгжилтийг нь бүрэн дүүрэн хангах ажлууд бий гэж мэргэжилтнүүд ярьж байна. Яамны зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

 -Манай улс парламентын ардчилсан засаглалтай орон. Үүнээс улбаатай эрх баригчдын улс төрийн шийдвэр, бодлого салбарын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар орж ирдэг нь нууц биш. Тиймдээ ч салбарын хөгжлийг тодорхойлсон бодлогын ба римт бичгийг боловсруулах шаардлага урган гарсан. Яамнаас “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2014 онд Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж, 18 дугаар тогт- оолоор батлуулсан юм. Яамны зүгээс “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн хэрэгжилтэд манай яам жил бүр мониторинг хийж, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулж ажиллаж байгааг энэ ташрамд илэрхийлэх нь зүйтэй. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг тухайн үед бодлогын баримт бичигт тавигдах шаардлагын хүрээнд боловсруулсан. Засаж, сайжруулах бодитой санал, санаачилгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нээлттэй хүлээж авна.

-“Алсын хараа 2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичигт уул уурхайн салбарыг хөгжүүлэх, томоохон төслүүдийг хөдөлгөх эдийн засгийн эргэлтэд оруулах талаар тодорхой тусгасан ажлууд бий. Засгийн газрын 2020-2024 он хүртэл баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрт ч эдгээр төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаг хугацааны хувьд, хөрөнгө оруулалтын хувьд ч хэрэгжих боломжтой юу?

 -Таны хэлсэнчлэн уул уурхайн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний ойрын болон урт, дунд хугацааны төлөвлөлтийн төслийг яамнаас боловсруулж “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг баримт бичгүүдэд тусгах ажлыг гүйцэтгэсэн. УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т геологи, уул уурхайн салбарт авч хэрэгжүүлэх 34 арга хэмжээ тусгагдсан.Салбарын яамнаас тооцоо, судалгаа, хувилбарыг боловсруулж, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжилтийг хангахаар холбог- дох ажлуудыг эхлүүлээд байна.

-Томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Төслүүдийн явцын талаар мэдээлэл өгнө үү?

Төслүүдийг хэрэгжүүлэхэд учирч байгаа гол бэрхшээл юу байна вэ? -Өнөөгийн байдлаар УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн дагуу Багануур, Шивээ-Овоогийн уурхайн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил хийгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эрчимжүүлж, өртөг зардлыг бууруулж, ашиг орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд тодорхой төвшинд хэрэгжиж байгааг энэ ташрамд илэрхийлье. Мөн Асгатын ордын дэд бүтцийн судалгааг төсвийн даалгаврыг баталж, холбогдох судалгааг боловсруулахаар ажиллаж байгаа. Энэ цаг үед Оюу толгой төслийг хууль тогтоомжид нийцүүлэн харилцан ашигтай байдлаар сайжруулах чиглэлээр яриа хэлэлцээр хийх ажил ид өрнөж байна.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт нэн чухал. Өнөөдрийн нөх- цөлд уул уурхайн салбар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа гэсэн тоон статистик байдаг ч бодит амьдрал дээр хөрөнгө оруулалт зогссон. Хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авах нь оновчтой вэ?

 -Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) өндөр хамааралтай гэж хэлж болно. 2020 оны жилийн эцсийн байдлаар уул уурхайн салбарт орсон ГШХО нь манай улсын ГШХО-ын 71 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт нь дан ганц уул уурхайн салбарын төдийгүй манай улсын макро эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамаатай гэж хэлж болно. Яамны хувьд салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоо байгаа хөрөнгө оруулагчидтайгаа хуулийн хүрээнд нягт хамтран ажил- лахын зэрэгцээ бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэг жүүлэхээр төлөвлөж байна. Нэн тэргүүнд бид хөрөнгө оруулагчдыг Монгол улсад үйл ажиллагаа явуулахад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна. Яамнаас геологи, хайгуулын салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэхдээ хол- богдуулан тусгай зөвшөөрөл олголттой холбоотой эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах боломжийг судалж байна. Цаашлаад нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах, үйлдвэрийг хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт, технологи зайлшгүй шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

-Салбарын яамнаас уул уурхайн салбарын бодлогын эрх зүйн шинэчлэлийг эхлүүлжээ гэж ойлгосон. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг нийгэмд өрнөж байна. Ашигт малтмалын хуулийг 3 удаа шинэчлэн найруулсан. Одоогийн шинэчлэл юугаараа онц лог вэ?

-Ашигт малтмалын ту- хай хуулийн шинэчилсэн найруулгын гол концепц нь нэгдүгээрт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, хоёрдугаарт эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, гуравдугаарт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан уг хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, дөрөв- дүгээрт салбарын шинэчлэлийг зайлшгүй хийх гэсэн үзэл баримтлал байна. Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн аргаар зүй зохистой ашиглах, улмаар байгаль орч- ныг хамгаалах, орон нутгийн иргэдийн болон хөрөнгө оруулагчдын өөр хоорондын харилцаа сайжрах, нийгэм, эдийн засагт оруулах өгөөж нэмэгдэх, байгалийн баялгийн иргэнд бүрт тэгш шударга хүртээх, төр, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн олон талт харилцаа оновчтой болно гэж үзэж байгаа.Үүнээс гадна уул уурхайн үйл ажиллагаа эрэл, хайгуулын шатнаас эхлэн төлөвлөгдөж хаагдах хүртэлх бүх үе шатанд нээлттэй, хяналттай байх тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийн оролцоо нэмэгдэх ба ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоог олон улсын сайн туршлагад суурилан улам бүр баталгаажуулна гэж үзэж байна. Мөн дараах эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна.

- Уурхайн хаалтын шинэ тогтолцоог санхүүгийн батал гааны механизмтай хамт уялдуулан бий болгосноор уул уурхайн үйл ажиллагаанд өртөгдсөн аливаа газар нөхөн сэргээгдэхгүйгээр эзэнгүй орхигдох эрсдэл багасна.

-Олон улсын шилдэг техник, технологийг нэвтрүүлэн аливаа эрсдэлийг тодорхой хэмжээгээр урьдчилан харж чаддаг тогтолцоог бий болгосноор уул уурхайн хөгжлийг дэмжиж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна.

-Учирч болох аливаа эрсдэлийг бууруулснаар уул уурхайн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг тогтвортой нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдэн эдийн засгийн чадавх, баталгаа сайжирна.

-Холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим хуулийг хүчингүй болгосноор хуулийн давхардал арилахын зэрэгцээ өмнө нь эрх зүйн хийдэл буюу тодорхой бус зохицуулалтаас үүсч байсан хүндрэлтэй асуудлуудыгнэг мөр цэгцэлнэ.

Хайгуулын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт хийх нь зүйтэй вэ?

Сонгон шалгаруулалтаар биш, өргөдлөөр тусгай зөвшөөрөл олголтыг сэргээх хэрэгтэй гэсэн санал их гарч байна. Яам ямар хувилбар гаргах вэ? Өнөөгийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгож байна. Харамсалтай нь шинээр олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоо хангалттай бус байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал 2020 онд 40 хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Нэг тусгай зөвшөөрлийг олгоход шаардагдах хугацаа дунджаар 35 хоног байна. Иймд дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 2-3 хувилбараар олгох зохицуулалтыг тусгаад байгаа болно. Харин салбарын яам, агентлагийн зүгээс өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд эрчимжүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт хийх чиг үүрэг бүхий 2 комиссыг томилон ажиллуулж байгааг хэлье.

 -Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дахин боловсруулах үүргийг салбарын яам авсан. “Эрдэнэс Монгол” компани дээр уг санг байгуулах төсөл хэдэн жил явсан ч дахин боловсруулахаар боллоо. Үүний учир шалтгааныг товчхон тайлбарлана уу?

-Өнгөрч буй 2019 онд сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан. Энэхүү хууль батлагдсантай холбогдуулан эрдэс баялгийн салбарын төсөвт төвлөрүүлж буй орлогын тодорхой хэсгээс баялгийн санд төвлөрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, салбарын өгөөжийг олон нийтэд хүртээх, хуримтлал үүсгэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага үүсээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр Захирамжаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байгаа.

-Уул уурхайн гол боом туудад Ковид цар тахлын халдварууд гарсны улмаас ашигт малтмалын экспорт зогсож хүндрэл учирч байна.Экспортын гол боомтуудын нэвт- рэлтийг дэмжих чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Засгийн газарт санал оруулах гэж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 Уул уурхайн экспортын голлох боомтуудын үйл ажил лагаа цар тахлын тархалттай холбоотой Хятад улсын талаас тодорхой нөхцөл шаардлагаас хязгаарлалттай байдалд байна. Голлох бүтээгдэхүүн болох нүүрс зэсийн баяжмалын тээвэрлэлтийн ариутгал, халдваргүйжүүлэлт, халдвар хамгаалал, дархлаажуулалтын талаар эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай байгаа бөгөөд Засгийн газар болон холбогдох яам агентлаг, хил, гаалийн байгууллагын зүгээс шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээ хүрэн болон бусад боомтуудад нүүрсний чингэлэгт тээврийн хяналтын нэмэлт гарц, гаалийн хяналтын бүс байгуулах ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгэхээр холбогдох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хол- богдох шийдвэрийг гаргуулаад хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Мөн Ховд аймгийн Булган боомтын хилээр нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 7 хоногийн Даваа-Ням гарагт хил, гаалийн ажиллах цагийн хуваарийг сунгах, тогтмол хуваарьтай болгох асуудлыг ГХЯ-нд тавьж, 2021 онд Булган- Такашикэн боомтыг “Бямба”, “Ням” гарагт 10:00-19:00 цагт түр горимоор ажиллуулж, нүүрсний тээвэр, уул уурхайн бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр болоод байна.

 Цаг гарган ярилцсан Танд баярлалаа

 

Эх сурвалж: “Эрдэс баялгийн тойм” сонин

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3078
Өчигдөр 6063
Нийт 7929373