ХҮНД СУРТАЛ, АВИЛГАГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ ШИЛЖИЛТЭЭР ИРГЭДЭД ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050”бодлогын баримт бичигт Засаглалыг сайжруулах ажлын хүрээнд Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болох зорилгыг тодорхойлсон.

Энэ зорилгын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.

Салбарт цахим шилжилт хийгдэж буйтай холбогдуулан Үндэсний геологийн албанаас өнгөрсөн хугацаанд Монгол орны геологийн салбарт хийгдсэн бүх төрлийн судалгааны баримт, мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, хүртээмжтэй түгээх, эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор үйл ажиллагаандаа дараах цахим системүүдийг нэвтрүүлснээ “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр иргэд, олон нийтэд танилцуулж байна.

МонГеоКат систем нь веб, газар зүйн мэдээллийн системд суурилсан геологийн бүх төрлийн суурь зурган мэдээлэл, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлуудын байршлын болон ерөнхий мэдээллийг монгол, англи хэлээр иргэд олон нийтэд хүргэх зорилгоор хийгдсэн систем юм.

МонГеоМин системнь ашигт малтмалын ордын нөөцийн мэдээллийг бүртгэх, хянах, орон нутаг, эдийн засгийн бүсүүдэд шинээр бүртгэгдсэн ордын ерөнхий мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх зорилготой.

МонГеоКол системнь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгааны төслүүдийн үйл ажиллагааны явцын мэдээллийг цахимаар бүртгэх, хянах, хээрийн судалгааны геомэдээллийг цуглуулах систем бөгөөд судалгааны ажлуудын явцыг иргэд, олон нийт нээлттэйгээр хянах боломжтой.

МонГеоЭксп систем нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хөгжүүлж буй веб газарзүйн системд суурилсан онлайн болон оффлайн горимд ажиллах боломжтой хээрийн хөтөч мобиал апликейшн болон веб сайт гэсэн хэсгээс бүрдэх систем юм.

Мэдээлэл түгээх портал нь геологи, эрдэс баялгийн мэдээллийн сангаас боловсруулан гаргаж буй растер болон виктор мэдээ, мэдээллүүдийг онлайнаар худалдах, зарим мэдээллийг нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэн систем юм.

Үндэсний геологийн алба нь геологийн салбарын хөгжилд цахим шилжилт  хийж, мэдээ мэдээллийг боловсруулах, дүгнэх замаар геологийн салбарын мэдээлэл дээр тулгуурлан хөгждөг бусад салбаруудыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3984
Нийт 8067168