ҮНЭТ МЕТАЛЛ, ЭРДЭНИЙ ЧУЛУУГААР ЭДЛЭЛ ХИЙХ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ, ТӨМӨРЛӨГ БОЛОВСРУУЛАХ, МАШИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахбичиг баримтыг бүрдүүлнэ:

  1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/
  2. Тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  4. Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг
  5. Техник-эдийн засгийн үндэслэлийг ЭБМЗ-өөр хэлэлцүүлж батлуулсан байх

Дээр дурьдсан материалыг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хууль болон УУХҮ-ийн сайдын 2018.05.23-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хавсаргах баримтын жагсаалт батлах тухай" А/105 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралт маягтын дагуу бүрдүүлнэ. Маягт татаж авахhttps://we.tl/t-XNi2XM07yE

 

Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж:

  1. Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх 800,000.0-2,000,000.0 төгрөг
  2. Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх 200,000.0-500,000.0 төгрөг

Бусад:

  1. Дансны дугаар:Харъяа дүүргийнхээ татварын хэлтсээс авах
  2. Гүйлгээний утга: УУХҮЯ, тэмдэгтийн хураамж

Мэдээлэл өгөх:Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газар

Холбоо барих утас: 51-264056, 51-264266

 

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 5712
Нийт 7217094