Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх, Төмөрлөг боловсруулахүйлдвэрлэл эрхлэх, Машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгахад бүрдүүлэх материал
Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй танилцуулга
- Үйлдвэрийн байршлын мэдээлэл
- Удирдах болон мэргэжлийн инженер, техникийн ажилчдын мэдээлэл
- Сүүлийн хоёр жилд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн
- Үйлдвэрийн технологи ажиллагааны товч танилцуулга /технологийн бүдүүвч/
- Машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зургийн хамт
- Стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн жагсаалт
- Хуулийн этгээдийн дүрэм
- Байгаль орчны хяналтын байгууллагын дүгнэлт, түрээсийн болон үйл ажиллагаатай холбоотой гэрээ,хэлцэл
Дээр дурдсан материалыг хавсралт маягтын дагуу бүрдүүлнэ. Маягт татаж авах: https://we.tl/t-59f4qAUAfe
Тусгай зөвшөөрлийн цахим системээр дамжуулан дараах мэдээллийг баталгаажуулна. Үүнд:
- Хуулийн этгээдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Өргөдөл, хүсэлт, холбоо барих мэдээлэл
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа;
- Сүүлийн 3-н жилийн санхүүгийн товч мэдээлэл
- Хуулийн этгээдийн татварын тодорхойлолт
- Улсын тэмдэгтийн хураамж
Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж:
- Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх 800,000.0 төгрөг
- Төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх 200,000.0 төгрөг
Мэдээлэл өгөх: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газар
Холбоо барих утас: 51-264155, 51-264266
ХҮНД ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГЫН ГАЗАР