ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЗҮҮН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС УРИАЛГА ГАРГАЛАА

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЗҮҮН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС УРИАЛГА ГАРГАЛАА

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЗҮҮН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС УРИАЛГА ГАРГАЛАА

“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” Зүүн бүсийн хэлэлцүүлгийг салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Усны газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дундговь, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Мерит төслийн холбогдох албан тушаалтнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлгээс Эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, оролцогчдын зүгээс дараах уриалгыг гаргаж байна.

  • Эрдэс баялгийн салбартай холбоотой хуулиудыг багц хуулийн хүрээнд авч үзэн хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилган холбогдох хуулиудыг шинэчлэн боловсруулж батлуулж, салбарын эрхзүйн орчныг сайжруулах талаар урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байлгахад анхаарах
  • Салбарын үйл ажиллагаанд мөрдөж буй урт, дунд, богино хугацааны бодлого, шинэчлэн боловсруулсан хуулиудыг сурталчлан таниулах чиглэлээр төрийн байгууллага, орон нутаг, судалгаа шинжилгээний болон иргэд, аж ахуйн нэгж иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах
  • Эрдэс бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг олон улсын зах зээлд бий болгох  үүднээс эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийг бэхжүүлэх, хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах болон бусад асуудлаар салбар хоорондын болон орон нутгийн уялдаа холбоог хангах асуудлыг эдийн засгийн болон дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөрт тусган боловсруулж, хэрэгжүүлэх, мэдээлэл харилцан солилцдог тогтолцоог бүрдүүлэх
  • Бүс нутгийн хэмжээнд Улсын төсвийн болон орон нутийн төсвөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх, эрдэс баялгийн чадавхийг нэмэгдүүлэн, уул уурхайн салбарын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлох нөхцлийг бүрдүүлэх
  • Эдийн засгийн тулгуур-уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байж, аливаа бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан, хууль дээдэлсэн зарчим баримталж ажиллах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу салбарын бодлогын судалгааны нэгж, орон нутагт салбарын асуудал хариуцсан нэгж байгуулах
  • Салбарын институцийн тогтвортой байдлыг хангаж, улмаар төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх
  • Аж ахуйн нэгжүүдийг эрх зүй, хууль тогтоомж, мэргэжлийн чиглэлээр чадавхжуулах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгөх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, удирдлагын тогтвортой, хариуцлагатай ажиллах тогтолцоог бүрдүүлэх замаар ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгууллагын тогтсон соёл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, төсөл хөтөлбөрийнхөө нийгэм, эдийн засгийн нөлөөллийн талаар орон нутаг, иргэдэд таниулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж хэвших
  • Ашигт малтмалыг иж бүрэн ашиглах, бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, нөхөн сэргээлтийн стандартыг сайжруулах замаар нөхөн сэргээлтийн чанар, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангуулах
  • Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах асуудлыг цахимжуулах замаар талуудын хамтын ажиллагааг сайжруулах, хяналтын механизмыг боловсронгуй болгох
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг нэн тэргүүнд тавьж, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ хүний нөөцийн удирдлагын арга барил, мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, олон улсад өрсөлдөхүйц инженер, техникийн ажилтныг орон нутгаас түлхүү авч, сургаж бэлтгэх, чадавхижуулахад онцгой анхаарах
  • Дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх замаар эрдэс бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулж нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудалд талуудын оролцоог хангаж, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
  • Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах болон үйл ажиллагаанд шаардлагатай бараа ажил үйлчилгээг авахдаа орон нутгийн туслан гүйцэтгэгчийг давуу эрхтэй сонгож авах болон бусад холбогдох асуудлаар харилцан үр ашигтай хамтран ажиллах гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчид сонгон авч хуулийн дагуу байгуулж ажиллах
  • Түгээмэл тархацтай ашигт малтмалыг орон нутагт хэрэгжүүлж буй хөгжлийн томоохон төсөлд Засгийн газрын шийдвэрээр ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалт хийх
  • Зүүн бүсийн хөгжлийг уул уурхайн салбарын хөгжилтэй уялдуулах, Олон улсын сайн туршлагад тулгуурлан бүс нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, төвлөрлийг бууруулахад анхаарч ажиллах

Салбарын өмнө тулгамдсан асуудал, сорилтыг хамтдаа даван туулж, БОЛОМЖ-ийг бий болгон, улс орныхоо хөгжлийн төлөө санаачилгатай ажиллахад оролцогчид санал нэгдэж байна.