ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.05.12/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.05.12/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.05.12/

Улсын хэмжээнд тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 144,844 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,979 тн, АИ-92 автобензин 47,418 тн, АИ-95 автобензин 5,641 тн, ДТ 77,065 тн байгаа ба АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 42 хоногийн, А-80 автобензиний 66, ДТ-ний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,561 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,780 тн, АИ-92 автобензин 25,990 тн, АИ-95 автобензин 3,749 тн, ДТ 34,495 тн байгаа ба АИ-92 автобензиний 27, АИ-95 автобензиний 51, ДТ-ний 31 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 12,448 тн, хангайн бүсэд 7,911 тн, төвийн бүсэд 37,022 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,402 тн.

Манай улс он гарсаар нийт 602.4 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 13.9 мян.тн, АИ-92 автобензин 210.5 мян.тн, АИ-95/98 автобензин 11.2 мян.тн, ДТ 300.1 мян.тн, онгоцны түлш 19.2 мян.тн, бусад 48.0 мян.тн байна.