УУХҮЯ БОЛОН ҮГА, АМГТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ӨГӨГДЛИЙГ ДҮРСЖҮҮЛЭХ УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

УУХҮЯ БОЛОН ҮГА, АМГТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ӨГӨГДЛИЙГ ДҮРСЖҮҮЛЭХ УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

УУХҮЯ БОЛОН ҮГА, АМГТГ-ЫН АЛБАН ХААГЧИД ӨГӨГДЛИЙГ ДҮРСЖҮҮЛЭХ УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Олон улсын санхүүгийн корпорацитай уул уурхайн салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх, түүний ашиг тус, эрсдэлийн талаар олон нийтэд ойлголт өгөх, хариуцлагыг бэхжүүлэхийн тулд нээлттэй өгөгдөл хэлбэрээр мэдээллийг ил тод болгох зорилгоор харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Үндэсний геологийн алба, Ашиг малтмал, газрын тосны газрын албан хаагчид  энэ сарын 20-ны өдөр “Өгөгдлийн шинжилгээ, дүрсжүүлэх ур чадвараа дээшлүүлэх нь” сургалтад хамрагдлаа.

Сургалтаар өгөгдлийг үр дүнтэйгээр ашиглах, шинжлэх, дүрсжүүлэх ажлын дарааллыг танилцуулж, өгөгдлийг шинжлэх, дүрсжүүлэхэд тодорхой хэрэглүүртэй ажиллах чадавхийг нэмэгдүүлж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сайн жишээг хуваалцсан юм.

Олон улсын санхүүгийн корпорац нь Би Эйч Би сангийн түншлэлтэйгээр Хөгжлийн төлөөх ил тод байдал олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад 2018 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго уул уурхайн салбарын өгөгдөл, мэдээллийн стандарт, нарийвчлал, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нээлттэй өгөгдлийн сайн туршлагыг нэвтрүүлэхэд төр болон хувийн хэвшилд зөвлөн туслах, орон нутгийн мэдээлэлтэй ажилладаг этгээдүүдийн байгалийн нөөцтэй холбоотой өгөгдөлтэй ажиллах чадавх бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах замаар орон нутгийн иргэд уул уурхайн үр ашиг, эрсдэл, үр нөлөөний талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог.