ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.29/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.29/

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЛДЭГДЭЛ, НӨӨЦИЙН МЭДЭЭ /2022.08.29/

Улсын хэмжээнд 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133,229 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 8,147 тн буюу 49 хоногийн, АИ-92 автобензин 33,723 тн буюу 25 хоногийн, АИ-95 автобензин 7,076 тн буюу 53 хоногийн, ДТ 80,335 тн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70,142 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,235 тн, АИ-92 автобензин 20,226 тн буюу 21 хоногийн, АИ-95 автобензин 3,127 тн буюу 43 хоногийн, ДТ 41,643 тн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,691 тн, хангайн бүсэд 7,132 тн, төвийн бүсэд 32,230 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,034 тн.

Манай улс он гарсаар нийт 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 26.3 мян.тн, АИ-92 автобензин 392 мян.тн, АИ-95/98 автобензин 17.2 мян.тн, ДТ 613.2 мян.тн, онгоцны түлш 20 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 113.5 мян.тн байна.