![7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /3.24-3.30/](https://mmhi.gov.mn/wp-content/uploads/2022/11/Presentation1.png)
7 ХОНОГИЙН СТАТИСТИК МЭДЭЭ /3.24-3.30/
Гуравдугаар сарын 24-өөс 30-ны өдрүүдэд нүүрс экспортын 10531 автомашин, 1642 чингэлэг тээвэр, 1232 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1,413.8 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 346 хувь буюу 3.5 дахин өссөн. Оны эхнээс 13,859.2 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 11,374.6 мян.тн-оор буюу 4.5 дахин өсөлттэй байна.
Харин 480 автомашин, 252 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 358 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8.5 хувиар өсжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 447 автомашин, 1285 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,276.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 107.3 хувиар өсөв. Тайлант 7 хоногт 118 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
Төв банк оны эхнээс 3 сарын 30-ны өдрийн байдлаар 2.24 тонн алт худалдан авсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 38%, зэсийн баяжмал 25.6%, төмөр 15.2%, алт 11.2%, газрын тос 17.7%, цайр 57.7%, хайлуур жонш 42.8% тус тус байна.