ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХИЙГ ШИНЭЭР ОЛГОЛОО

ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХИЙГ ШИНЭЭР ОЛГОЛОО

ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХИЙГ ШИНЭЭР ОЛГОЛОО

Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, “Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам”-ын дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/454, А/320 дугаар хамтарсан тушаалаар Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Геологи, уул уурхайн сургууль, Механик, тээврийн сургууль, Уул уурхайн хүрээлэн)-д тус тус “Хүнд үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх”-ийг 3 жилийн хугацаатай олголоо.