МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Эрчим хүчний салбарт ашиглагддаг тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний мэдээлэл авах тухай хүсэлтийг Эрчим хүчний яамнаас ирүүлээд байна.

Иймд хүнд үйлдвэрийн салбарын байгууллагуудын үйлдвэрлэдэг эрчим хүчний салбарт ашиглагддаг чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны нэр, төрлийн жагсаалтыг тухайн барааны товч тодорхойлолт (зориулалт, үйлдвэрлэлийн хэмжээ), итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, хүчин төгөлдөр тохирлын гэрчилгээний хуулбарын хамт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн дотор албан бичгээр болон цахим oyunbold@mmhi.gov.mn хаягаар ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.