САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗРААС ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗРААС ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

САЛБАРЫН ХЯНАЛТЫН ГАЗРААС ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Засгийн газрын “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 420 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан аймаг, нийслэлийн геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын чиглэлээр эрх олгогдсон нийт 43 улсын байцаагч оролцсон цахим уулзалтыг УУХҮЯ-ны Салбарын хяналтын газраас зохион байгууллаа.

Уг цахим уулзалтаар 2024 оны төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын талаар болон аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын чиглэлийн талаарх танилцуулгыг Салбарын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл танилцуулж, хяналт шалгалтын төлөвлөгөө болон орон нутагт тулгамдаж буй асуудлаар улсын байцаагчдын асуултад хариулт өгч, санал хүсэлтийг сонсов.

Мөн геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч этгээдийг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлт болон хяналт шалгалтад ашиглагдах хяналтын хуудсанд өөрчлөлт оруулах саналыг ирүүлэн ажиллах талаар үүрэг өглөө.

Цаашид хяналт шалгалтын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд шударга, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж, хариуцлагатай уул уурхайг дэмжин хамтран ажиллах, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдлийг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг даалгав.