Геологийн бодлогын газар

Геологи, эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, олон нийтэд таниулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон шийдвэр гаргахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын жил бүрийн төлөвлөгөөг батлуулах, үр дүнг тооцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайланд дүгнэлт өгч зөвлөмж гаргах, ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг хангах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрмийг батлуулах, геологийн салбарын үйл ажиллагааны дүрэм, заавар, стандарт аргачлал, зөвлөмж боловсруулж батлуулах, геологийн судалгааг олон улсын жишигт хүргэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодлого боловсруулах, гадаад орны  геологийн байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, өндөр технологийн болон улс орны эдийн засгийн хувьд нэн тэргүүний ач холбогдол бүхий ашигт малтмалын судалгааг  эрчимжүүлэх, бүх төрлийн ашигт малтмалын хэтийн төлвийг тогтоох, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх асуудал хамаарна.

Албан хаагчийн нэрХариуцсан чиг үүрэгХарилцах утасЦахим шуудан
 1 Б. Уянга Газрын дарга 260528 uyanga.b@mmhi.gov.mn
2 Х. СанчигдоржГеологийн судалгааны бодлого,
төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч
264883 sanchigdorj@mmhi.gov.mn
3 Х. БаярхангайГеологийн салбарын стратеги,
хэтийн төлөвийн судалгаа
хариуцсан шинжээч
264883 bayarkhangai@mmhi.gov.mn
4 А. ДэлгэрсайханХэлтсийн дарга260701 delgersaikhan@mmhi.gov.mn
5 Б. БаярсайханЭнергийн түүхий эдийн судалгаа,
стратегийн ашигт малтмалын
бодлого, төлөвлөлт хариуцсан
ахлах  мэргэжилтэн
264883 bayarsaikhan@mmhi.gov.mn
6 Б. Цацрал Метал ашигт малтмалын
судалгаа, хөдөлмөр хамгааллын
бодлого, төлөвлөлт хариуцсан
ахлах мэргэжилтэн
264883 tsatsral@mmhi.gov.mn
7 Д. Оргил Металл бус ашигт малтмалын
судалгаа тусгай зөвшөөрлийн
бодлого, төлөвлөлт хариуцсан
мэргэжилтэн
264883 orgil@mmhi.gov.mn
8 Ч. БямбажавГеомэдээллийн сан, хамтын
ажиллагаа, хөрөнгө оруулалтын
бодлого, төлөвлөлт хариуцсан
мэргэжилтэн
264883 byambajav@mmhi.gov.mn