ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрхэм зорилго:
Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэхэд оршино.

Тэргүүлэх чиглэл: 
  1. Геологийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангуулах, геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
  2. Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангуулах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг дээшлүүлж, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх;
  3. Хүнд үйлдвэрийн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, дамжуулах, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар хүнд үйлдвэрийг хөгжүүлэх;
  4. Газрын тосны салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын тос, уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий, шатдаг занар, тослог элс гэх мэт) эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглалт, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, нефть-химийн үйлдвэрийг хөгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих;
  5. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын бодлого, чиглэлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах ажлыг зохион байгуулах, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах, судалгаа, мэдээллээр хэрэглэгчийг /удирдлагыг/ хангах;
  6. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, “Баялгийн сан”-гийн эрх зүйн орчныг бий болгож, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  7. Салбарын удирдлага, тогтолцоог боловсронгуй болгох, баялгийн сангийн сайн засаглалын жишгийг нэвтрүүлэх, санхүү, төсвийн чадавхыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх;
  8. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр болон газрын тосны салбарт техник, технологийн шинэчлэлт хийх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;