1. Газрын тостой холбогдсон хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал. Үүнд: 

  • Бүтээгдэхүүн хуваах гэрээний хуулбар;
  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
  • Тухайн жилд  гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
  • Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед  гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулсан баримт;

2. Газрын тостой холбогдсон ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материал. Үүнд:

  • Газрын тосны нөөц бүртгэсэн тухай төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;
  • Тухайн жилд гүйцэтгэх  ажлын төлөвлөгөө, төсвийн төсөл;
  • Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө;
  • Ашиглалтын үеийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ;
  • Эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын байр зүйн зураг дээр ашиглалтын талбайн булангийн цэгүүдийн солбицлыг градус, секундээр тодорхойлж тэмдэглэсэн зураг;
  • Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул, ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед  гэрээлэгчид ногдох ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкны эскроу дансанд байршуулсан баримт