MINING WEEK & MINEPRO 2026
MiningWeek & Minepro олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулган нь Монголын эрдэс баялгийн салбарын гол оролцогчдыг нэг дор нэгтгэдэг стратегийн нэгдсэн платформ бөгөөд салбарын бодлого, хөрөнгө оруулалт, технологи, хамтын ажиллагааны асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэх, мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлдэг.
Тус арга хэмжээнд төр болон хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, уул уурхайн болон технологийн компаниуд, ханган нийлүүлэгчид, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн шийдлүүдээ танилцуулахын зэрэгцээ шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг нээх өргөн боломж бүрддэг.
Мөн салбарын экспертүүд, судлаачид, залуу мэргэжилтнүүд болон оюутан суралцагчид өргөнөөр оролцож, Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа, технологийн шинэ чиг хандлага, хөгжлийн боломжуудтай танилцах, мэдлэг, ойлголтоо өргөжүүлэх талбар нь болдог.
MiningWeek & MinePro 2026 – Early Bird бүртгэл 3-р сарын 31 хүртэл нээлттэй.
partnership@minepro.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан Б.Билгүүн
Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn
Утас: (11)-324379