Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх,
Төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх,
Машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгахад бүрдүүлэх материал
Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
- Өргөдөл, хүсэлт, холбоо барих мэдээлэл
- Аж ахуй нэгж байгууллагын улсын бүртгэлийн лавлагаа
- Сүүлийн 3-н жилийн санхүүгийн товч мэдээлэл
- Аж ахуй нэгж байгууллагын татварын тодорхойлолт
- Улсын тэмдэгтийн хураамж
- Аж ахуй нэгж байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
- Аж ахуй нэгж байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, үйлдвэрийн байршлын мэдээлэл, фото зураг
- Удирдах болон мэргэжлийн инженер, техникийн ажилчдын мэдээлэл
- Сүүлийн хоёр жилд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн
- Үйлдвэрийн технологи ажиллагааны товч танилцуулга /технологийн бүдүүвч/
- Машин, тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зургийн хамт
- Шаардлагатай тохиолдолд Байгаль орчны хяналтын байгууллагын дүгнэлт, Түрээсийн болон үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл
- Стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн жагсаалт
Өргөдөл, маягтын загварыг татаж авах:
Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж цахим системээр дамжуулан нэхэмжлэхээр төлөгдөнө.
- Үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх 800,000 төгрөг
- Төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх 200,000 төгрөг
- Машины үйлдвэрлэл эрхлэх 200,000 төгрөг
Мэдээлэл өгөх: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Үйлдвэр, технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
Холбоо барих утас: 51-26302