- Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлж, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын нэгдсэн удирдлагаар хангах, салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, судалгаа, мэдээллээр хангах, инновац шингэсэн тэргүүний техник технологи дамжуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулахад ногоон хөгжлийг дэмжих.
- Эрдэс баялгийн салбарын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын нэгдсэн удирдлагаар хангах, геологийн судалгаа болон цөмийн энерги, уул уурхайн чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг судлах, баялгийн нөөцийн ашиглалтын бодлого, чиглэлийг тодорхойлох, хувилбар боловсруулах, ногоон хөгжлийн бодлогод дэмжлэг үзүүлэх.
- Аж үйлдвэрийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, удирдамжаар хангах, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, зохицуулах, тайлагнах.
- Геологи, цөмийн энерги, уул уурхайн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, удирдамжаар хангах, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх, зохицуулах, тайлагнах.
- Газрын тосны салбарын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглалт, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, бодлогын удирдамжаар хангах.
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтыг үр ашигтай төлөвлөлт хийж, зарцуулах, хэрэгжилт болон төсвийн нээлттэй байдалд хяналт тавих, тайлагнах. нэгдсэн удирдлагаар хангах, салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх.
- Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим шилжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах.
- Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, цахим шилжилт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг салбарын хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах.
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн удирдлагаар хангах.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах ажилтан Б.Билгүүн
Цахим шуудан: bilguun@mmhi.gov.mn
Утас: (11)-324379