Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт боллоо
Төрийн албаны зөвлөлийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын дараах ажлын байруудад сонгон шалгаруулалтыг явууллаа. Үүнд:
1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
3. Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга
4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
5. Ашигт малтмал, газрын тосны газрын Хүнд үйлдвэр, техник, технологийн хэлтсийн дарга
6. Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга
7. Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ, туршилтын лабораторын дарга
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 35 дугаар зүйлийн 35.1.6 дах хэсэг, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14-ийн “а”-д заасны дагуу 2016 оны 12 дугаарсарын 21-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд зохион байгуулав.
Сонгон шалгаруулалтад оролцсон албан хаагчдаас 25 асуулттай холимог тестийн сорилын болон ярилцлагын шалгалт авч ажлын байрны тодорхойлолтод тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байгаа байдалд үнэлгээ өгсөн байна.
Сорилын шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд цахим сүлжээ ашиглан зохион байгуулсан ба шалгалтын нээлтэнд Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан оролцож Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах талаар шалгалтад оролцогчдод танилцууллаа.