“Уурхайчдын спортын их наадам 2017” болно
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Тодруулбал анх 1922 оны Засгийн газрын шийдвэрээр Налайхын нүүрсний газрын ашиглалтыг улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүх эхэлсэн хэмээн үздэг.
95 жилийн ойн хүрээнд салбарын бодлогын түвшинд төдийгүй уурхайчдыг хөгжүүлэх чиглэлд ажил, мэргэжлийн уралдаан, урлаг, спортын наадам зэрэг олон ажил төлөвлөсний нэг нь “Уурхайчдын спортын их наадам 2017” ажээ.
Наадмыг “Эрдэс баялаг уул уурхайн бирж” ТББ, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран тавдугаар сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна.
Уурхайчдыгспортын арга хэмжээнд өргөнөөр хамруулах, ажилтан,албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, тэдний амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, уурхайчдыннийгмийн идэвхийг өрнүүлэн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уурхайчдынбат холбоог бэхжүүлэн харилцан туршлага солилцуулах зорилготой уг наадам баг, тамирчдаа бүртгэж эхэлсэн байна.
Спортын наадамд уул уурхайн салбарын компаниуд оролцох бөгөөд баг, тамирчдын мэдүүлгийг buyanaa@infomine.mnхаягаар болон 91911383, 70111106 авч байна.