УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж Японы элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд, ноён Масато Такаоког хүлээн авч уулзлаа.
Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн нэмэгдүүлэх, Монгол Улсаас коксжсон болон эрчим хүчний нүүрсийг Япон улсад экспортлох үйл ажиллагааг дэмжих талаар ярилцав.
Мөн Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл дээр хамтран ажиллах, нүүрсний технологийн төв байгуулах зэрэгт хоёр улс хамтарч болох саналуудыг солилцов.
Уулзалтад Монголын талаас УУХҮЯ-ны газар, хэлтсийн дарга нар, Японы талаас ЭСЯ-ны хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга нар оролцлоо.