Зөвлөх үйлчилгээний талаарх зарлал
Огноо: 2017-09-18
1. Тендерийн нэр: Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих төслийн дотоод зөвлөхийн үйлчилгээ
2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барихтай холбогдуулан төсөлд хуулийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах тул саналаа ирүүлэхийг урьж байна.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
4. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 09 -р сарын 25 -ны өдрийн 11 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.
УУХҮЯ. Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төслийн нэгж.
Монгол Улс, Улаанбаатар хот – 15160, Нэгдсэн үндэстний гудамж – 5/1,
Засгийн газрын 2-р байр, #102 тоот.
Утас: 51-263163
Факс: 7014-7080