
УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР ХӨШӨӨТИЙН УУРХАЙД АЖИЛЛАЛАА
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж буй билээ. Чуулга уулзалтын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр буюу 2017.11.27-ны өдөр Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.