ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Улаанбаатар хотын байгалийн хийн түгээх шугам сүлжээний трасс, технологийн судалгаа” хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөхийн үйлчилгээ нь Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох нийлэг байгалийн хийг Улаанбаатар хотын гэр хорооллын /2,3-р бүс/ хий дамжуулах, түгээх, хуваарилах шугам хоолойн ерөнхий болон нарийвчилсан төлөвлөлт боловсруулах, төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан технологийн шийдэл боловсруулахад оршино.
3. Мэдүүлэг ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14,15,16 дугаар зүйлийн шаардлага хангаж, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай байгааг нотлох мэдээллийг ирүүлнэ. Мэдээлэлд дараах зүйлсийг нэмж ирүүлсэн байна.
– Аж ахуйн нэгж, байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн албан бичиг;
– Тухай ажлыг гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчний чадвар, туршлагыг илтгэсэн мэдээлэл;
– Аж ахуйн нэгж, байгууллага тухайн судалгааны чиглэлээр ажилласан туршлагын талаарх мэдээлэл;
– Байгууллагын 2017 оны жилийн эцсийн тайлан тэнцэл , аудитын байгууллагын дүгнэлт;
– Байгууллагын гэрчилгээний хуулбар;
4. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 4-р сарын 11-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Засгийн газрын 2 дугаар байр, Нэгдсэн үндэсний гудамж 5/2, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн, Тендерийн үнэлгээний хорооны гишүүн бөгөөд нарийн бичгийн дарга Х.Цэнд-Аюуш, 307 тоот өрөө, утас 51-262565 www.tender.gov.mn цахим хаягаар мэдээллээ оруулж илгээнэ үү.