Багц хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
Эрдэс баялгийн салбарын багц хуулийн хийдэл, зөрчил, давхардлыг арилгах төслийн хүрээнд боловсруулсан
Эрдэс баялгийн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
Үүнд:
– Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид зориулсан хэсэг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 14.00 цагт,
– Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулсан хэсэг тус өдрийн 15.30 цагт УУХҮЯ-ны хоёр давхрын хурлын танхимд зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн
ирэхийг урьж байна.
Багц хуулийн төсөлтэй http://mmhi.gov.mn/public/forum/id/501 хаягаас татан авч танилцах боломжтой болно.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.