ИБУИНВУ-ын төлөөлөгчидтэй уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр/2018.04.06/Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсыг хариуцахаар томилогдсон худалдааны төлөөлөгч, Парламентын гишүүн ноён Жулиан Найт мөн тус улсаасшинээр томилогдсон Элчин сайд Филип Малон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Жулиан Найт хүлээн авч уулзсан сайд Д.Сумъяабазарт талархал илэрхийлээд, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд хатагтай Тереза Май Монгол Улсад ач холбогдол өгч худалдааны төлөөлөгч томилсон явдлыг дурдлаа. Энэнь хоёр улсын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээронцлон хэлэв.
УУХҮ-ын сайд ноён Жулиан Найтад Монгол Улс, ИБУИНВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хүрэлцэн ирж,уулзаж байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын уул уурхайн салбарт цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн сайд Д.Сумъяабазаршинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
УУХҮЯ.