“Хөгжилд хүрэх уул уурхай”- 2
“Хөгжилд хүргэх уул уурхай” 2 ангит баримтат нэвтрүүлэгээр Монгол Улсын уул уурхайн салбарын төдийлэн судлагдаагүй асуудлыг хөндөн өгүүлэх болно. Энэхүү нэвтрүүлэг нь уул уурхайн үйл ажиллагаа орон нутгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй болон тус салбарын засаглалыг сайжруулахад зайлшгүй шаардлагатай бодлогын зохицуулалтын талаар онцлон дурьдана.
Мөн түүнчлэн уул уурхайн салбарт чанартай хөрөнгө оруулалт татах боломжууд, уул уурхайгаас олсон орлогын зарцуулалт, уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулах зэрэг асуудлыг тусгайлан авч үзсэн. Эдгээр асуудлыг төрийн байгууллага, хувийн хэвшил, хөгжлийн салбарт хамтран ажиллагч талууд, эрдэмтэн судлаачид гэх мэт олон талын төлөөлөлтэй, өргөн цар хүрээтэй хэлэлцэн ярилцсан.