Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /Төсөл/
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр /2017-2021/-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэс баялгийн салбарын жендэрийн бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж эхэлсэн.
Энэхүү ажлын хүрээнд Жендэрийн нөлөөллийн үнэлгээ хийх багийг сонгож 5 аймаг, 2 дүүргийн 26 байгууллагад судалгааг хийж нөлөөллийн үнэлгээний тайланг хүлээн авч, түүнийхээ дүгнэлт, зөвлөмжийн хүрээнд Салбарын бодлогын баримт бичгийг боловсруулан, батлуулахад бэлэн болоод байна.
Та бүхэн дээрх бодлогын баримт бичгийн төсөлтэй танилцан саналаа tuul@mmhi.gov.mn гэсэн цахим хаягаар болон Монгол Улс, Улаанбаатар хот, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын 2-р, байр, 204 тоот өрөөнд бичгээр ирүүлэх боломжтой.
Төсөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 51-260864 утсаар авна уу.