УУХҮ-ийн сайд шинээр томилогдсон Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Австрали улсын Элчин сайд Дэйв Воусен болон нэгдүгээр нарийн бичгийн дарга Шейн МкКенна нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Д.Сумъяабазар шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Тэрбээр мөн Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж ирсэнд өмнөх Элчин сайд Жон Лангтригийн оруулсан хувь нэмэр их байсныг онцлон хэлэв. Цаашид ч энэхүү найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Шинээр томилогдсон Элчин сайд Дэйв Воусен сайдыг хүлээн авч уулзсанд талархсанаа илэрхийлж, Австрали, Монгол хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа мэдэгдлээ.
Уулзалтын үеэр хоёр тал уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон эл салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар харилцан санал солилцсон юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.