Зөвлөх үйлчилгээний зарлал
Огноо: 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/201901015-4
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 онд шинээр хэрэгжүүлэх “Эрдэм шинжилгээ судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах”зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тулзөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг чадварын мэдүүлгээирүүлэхийг дахин урьж байна.
- Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар мэдээллийг авч, мэдүүлгээ цахим системээр ирүүлнэ.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ ньдор дурдсан багц ажлуудтай болно. Үүнд:
Багцын дугаар |
Зөвлөх үйлчилгээний нэр |
Товч танилцуулга, зорилго |
Хэрэгжүүлэх хугацаа |
4 |
Алт болон зэсийн ордуудын исэлдсэн хүдрийг боловсруулах Глицины уусгалт /Glycine Leaching/-ын технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулах боломжийн судалгаа |
Австрали улсад сүүлийн үед шинээр нэвтрүүлж байгаа байгаль орчинд хор хөнөөл багатай шинэ технологи болох Глицины уусгалт /Glycine Leaching/-ын технологийг ашиглан Монгол орны нарийн төвөгтэй эрдэсжилттэй зэс-алтны исэлдсэн хүдрийг боловсруулах боломжийн судалгаа |
2019-2019 |
5 |
Дотоодын түүхий эдээс эко түлш, кокс үйлдвэрлэх технологи, зах зээлийн судалгаа хийх |
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад нүүрс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нүүрсийг боловсруулж, эко түлш, сайн чанарын металлургийн кокс, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, бүтээгдэхүүнийг гадаад дотоод зах зээлд борлуулах боломж нөхцлийг судалж, мэдээллийн сан үүсгэх |
2019-2019 |
- Чадварын мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээднь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14, 15, 16 дугаар зүйлийн шаардлага /Үүнд: Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Татварын газрын тодорхойлолт, Шүүхийн тодорхойлолт, хугацаа хэтэрсэн өртэй эсэх талаар харилцагч банкны тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ хангаж, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай байгааг нотлох мэдээллийг ирүүлнэ. Мэдээлэлд дараах зүйлсийг нэмж багтаасан байна. Үүнд:
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр сонгосон багцын нэр
- Тухайн ажлыг гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчний чадвар, туршлагыг илтгэсэн мэдээлэл
- Аж ахуйн нэгж, байгууллага тухайн судалгааны чиглэлээр ажилласан туршлагын талаарх мэдээлэл /сүүлийн 2 жил/
- Байгууллагын 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан
- Сонирхсон хуулийн этгээд нэмэлт тодруулгыг 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 17:30 цаг хүртэл 51-263010 дугаарын утаснаас лавлаж болох бөгөөд чадварын мэдүүлгийг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагийн дотор www.tender.gov.mnцахим хаягаар ирүүлнэ үү.