Геологи-80 спортын 5 төрөлт наадмын шилдэгүүд тодорлоо
![]()
Монгол Улсад геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн нэрэмжит Геологи-80 спортын 5 төрөлт наадам 2019 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгууллагдлаа.
Геологи-80 тэмцээнд төрийн болон хувийн хэвшлийн 20 аж ахуйн нэгж, байгууллагын 320 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис, дартсын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин шилдэгүүдээ тодруулсан байна.
![]()
Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд “Бласт” ХХК
Хоёрдугаар байранд “Оюу толгой” ХХК
Гуравдугаар байранд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд “Бласт” ХХК
Хоёрдугаар байранд “Эрдэнэс-Таван толгой” ХК
Гуравдугаар байранд “Оюу толгой” ХХК
Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд “Бласт” ХХК
Хоёрдугаар байранд “Эрдэнэс-Таван толгой” ХК
Гуравдугаар байранд “Монголросцветмет” ТӨҮГ
Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байранд “Бласт” ХХК
Хоёрдугаар байранд “Монголросцветмет” ТӨҮГ
Гуравдугаар байранд “Эрдэнэс-Таван толгой” ХК
Ширээний теннис төрөлд:
Нэгдүгээр байранд “Оюу толгой” ХХК
Хоёрдугаар байранд “Монголросцветмет” ТӨҮГ
Гуравдугаар байранд ШУТИС, ГУУСургууль
Шатрын төрөлд:
Нэгдүгээр байранд УУХҮЯ, АМГТГ
Хоёрдугаар байранд “Оюу толгой” ХХК
Гуравдугаар байранд “Бласт” ХХК
Дартсын төрөлд:
Нэгдүгээр байранд “Монголросцветмет” ТӨҮГ
Хоёрдугаар байранд “Оюу толгой” ХХК
Гуравдугаар байранд УУХҮЯ
Энэхүү тэмцээнд багийн дүнгээр нэгдүгээр байранд “Бласт” ХХК шалгарч “Геологи-80” цомыг үүрд хадгалахаар болсон бол хоёрдугаар байранд “Оюу толгой” ХХК, гуравдугаар байранд “Монголросцветмет” ТӨҮГ тус тус шалгарчээ.