Эрдэс баялгийн салбарын 2020 I статистик мэдээлэл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас салбарын 2020 оны 1 дүгээр сарын статистик мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.
1.УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ
1.1. Эрдэс бүтээгдэхүүний экспортын төсөөлөл, гүйцэтгэл
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлтүүдийг хүснэгтээр харуулав.
1.2. Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 767.7 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 81.2 тэрбум төгрөг буюу 9.6 хувиар буурсан байна.
Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 152.0 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 197.6 тэрбум төгрөг буюу 56.5 хувиар буурсан байна.Үүнд:
- Уул уурхайн салбараас 128.9 (16.8%)тэрбум төгрөг,
- Газрын тосны салбараас 18.4(2.4%)тэрбум төгрөг,
- Тусгай зөвшөөрлийн төлбөр 2.4(0.3%)тэрбум төгрөг,
- Бусад орлого 2.3(0.3%)тэрбум төгрөг.
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 19.8 хувийг бүрдүүлж байна.
1.3. Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого
2020 оны 1 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 128.93 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 7.5 тэрбум төгрөг,
- Нүүрс 64.9тэрбум төгрөг,
- Цайр 2.9тэрбум төгрөг,
- Зэс 43.7 тэрбум төгрөг,
- Төмөр 1.3тэрбум төгрөг,
- Жонш 0.7 тэрбум төгрөг,
- Бусад 8.0тэрбум төгрөг.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 197.2 тэрбум төгрөг буюу 60.5 хувиар буурсан байна. Үүнд:
- Алт 4.1(2.2 дахин их) тэрбум төгрөг,
- Бусад 2.5(44.7%) тэрбум төгрөг.
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:
- Нүүрс 74.9 (53.6%) тэрбум төгрөг,
- Зэс 124.4(74.0%)тэрбум төгрөг,
- Цайр 2.1(41.8%) тэрбум төгрөг,
- Жонш 1.5 (68.2%) тэрбум төгрөг,
- Төмөр 0.9(40.9%)тэрбум төгрөг.
2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
2.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2.1.1. Уул уурхай, олборлох салбар
2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 2.9 сая тн нүүрс, 108.1 мян.тн зэсийн баяжмал, 683.8 кг алт, 438.2 тн молибдений баяжмал, 8.9 мян.тн хайлуур жоншны хүдэр, 1.2 мян.тн хайлуур жоншны баяжмал, 208.6 мян.тн төмрийн хүдэр, 153.1 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 7.8 мян.тн цайрын баяжмалтус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 80.5 кг буюу 13.3 хувь, молибдений баяжмал 37.1 тн буюу 9.2 хувь, төмрийн хүдрийн баяжмал 11.0 мян.тн буюу 7.8 хувь, цайрын баяжмал 0.1 мян.тн буюу 1.7 хувиар тус тус өссөн байна.
Харин нүүрс 1.3 сая тн буюу 31.2 хувь, зэсийн баяжмал 19.9 мян.тн буюу 15.5 хувь, хайлуур жоншны хүдэр 0.6 мян.тн буюу 6.1 хувь, хайлуур жоншны баяжмал 36.0 тн буюу 2.8хувь, төмрийн хүдэр 7.0 мян.тн буюу 3.2 хувиар тус тус буурсан байна.
2.1.2. Хүнд үйлдвэрийн салбар
2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 70.0 мян.тн нүүрсэн шахмал түлш, 903.9 тн катодын зэс, 2.6 мян.тн металл бэлдэц, 3.7 мян.тн металл цувимал, 0.7 мян.тн ган төмөр хийц, 0.1 тн цахилгааны утас тус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсэн шахмал түлш 60.5 мян.тн буюу 7.4 дахин их, металл цувимал 54.1 тн буюу 1.5 хувь, ган төмөр хийц 0.3 мян.тн буюу 86.8 хувиар тус тус өссөн байна.
Харин катодын зэс 332.6 тн буюу 26.9 хувь, металл бэлдэц 887.2 тн буюу 25.2 хувь, цахилгаан утас 9.1 тн буюу 99.2 хувиар тус тус буурсан байна.
2.1.3. Газрын тосны салбар
2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 375.7 мян.бар газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 211.1 мян.бар буюу 36.0 хувиар буурсан байна.
2.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны 1 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 191.4 (14.5%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 732.2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 219.0 (23.0%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 183.1 (43.9%) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 18.1 (23.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 17.4 (3.9%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмал олборлолт 452.0 (5.4%) сая төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 65.1 хувийг эзэлж байна.
2.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны 1 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 370.4 (23.3%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 669.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 524.4 (43.9%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 245.6 (51.7%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 253.0 (40.0%)тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 25.2 (35.2%) тэрбум төгрөгөөр, бусад ашигт малтмалын олборлолт 542.6(3.7%) сая төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 730.2 (59.8%) тэрбум төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 557.0 (45.6%) тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.
3. ГАДААД ХУДАЛДАА
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны 1сарын гүйцэтгэлээр 932.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувиар буюу 178.9 сая ам.доллараар буурсан байна. Импорт экспортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 14.3 сая ам.доллараар сөрөг гарсан байна.
3.1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт
Экспорт 459.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 148.2 сая ам.доллараар буюу 24.4 хувиар буурсан байна.
Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.3 хувь буюу нийт экспортын 92.5 хувийг эзлэж байна.
3.1.1. Уул уурхай, олборлох салбар
Чулуун нүүрсний экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 203.3 сая ам.долларын 2.4 сая тн чулуун нүүрс экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 34.1 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 307.1 мян.тн-оор тус тус их байна. 2019 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 79.9 ам.доллар байсан бол энэ оны 1 сард 83.8 ам.доллар болж өссөн байна. Чулуун нүүрсний 95.4 хувийг БНХАУ руу гаргасан байна.
Зэсийн баяжмалын экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 101.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15.8 мян.тн-оор бага байна. 2019 оны 1 сард зэсийн баяжмалын дундаж үнэ 1,339.5 ам.доллар, экспорт үнийн дүн 157.3 сая ам.доллар байсан бол 2020 оны 1 сард дундаж үнэ 1,122.8 ам.доллар, үнийн дүн 114.1 сая ам.доллар болж тус тус буурсан байна.
Төмрийн хүдрийн экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 815.5 мян.тн буюу 55.5 сая ам.долларт хүрсэн байна. 2019 оны 1 сарын гүйцэтгэлтэй харьцуулахад төмрийн хүдрийн экспорт 206.8 мян.тн-оор, үнийн дүн нь 29.4 сая ам.доллараар тус тус өссөн байна. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 68.0 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 25.2 ам.доллараар өссөн байна.
Хайлуур жоншны экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 12.9 сая ам.долларын 47.5 мян.тн жонш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 6.1 мян.тн-оор, үнийн дүнгээр 4.8 сая ам.доллараар тус тус буурсан байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 273.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 58.1 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншны 30.6 хувийг ОХУ руу, 69.4 хувийг БНХАУ руу тус тус тус экспортолсон байна.
Цайрын баяжмалын экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 12.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,408.7 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 13.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 18.0 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 851.1 сая ам.доллараар өссөн байна.
Молибдений баяжмалын экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр үнийн дүнгээр 3.8 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 сая ам.доллараар буурсан байна. Молибдений баяжмалын 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,794.5 ам.доллараас 7,043.5 ам.долларт хүрч, 1,751.0 ам.доллараар буурчээ. 2020 оны 1 сард 540.7 тн молибдений баяжмалын экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 60.7 тн-оор их байна. Молибдений баяжмалын 96.5 хувийг БНХАУруу гаргасан байна.
3.1.2. Хүнд үйлдвэрийн салбар
Коксын экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 412.7 тн болж өнгөрсөн оны мөн үеэс 1.6 мян.тн-оор буюу 79.7 хувиар, үнийн дүнгээр 70.0 мян.ам.долларын кокс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 359.7 мян.ам.доллараар буюу 83.7 хувиар тус тус буурсан байна.
Тунгаасан зэс хайлш (Катодын зэс):2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 960.7 тн болж өнгөрсөн оны мөн үеэс 200.6 тн-оор буюу 26.4 хувиар, үнийн дүнгээр 5.7 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 1.3 сая ам.доллараар буюу 30.3 хувиар өссөн байна.
3.1.3. Газрын тосны салбар
Боловсруулаагүй нефтийн экспорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 287.7 мян.бар буюу 16.9 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 246.0 мянган бар-иар, үнийн дүн 10.1 сая ам.доллараар тус тус буурсан байна. 1 барнефтийн хилийн дундаж үнэ 50.7 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 58.8 ам.доллар болж 8.1 ам.доллараар өссөн байна.
3.2. Эрдэс бүтээгдэхүүний импорт
Импорт 473.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 30.7 сая ам.доллараар буюу 6.1 хувиар буурсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний импорт 136.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 16.3 сая ам.доллараар буюу 13.5 хувиар өссөн байна.
3.2.1. Хүнд үйлдвэрийн салбар
Коксын импорт:2020 оны 1 сарын гүйцэтгэлээр 232.0 тн болж өнгөрсөн оны мөн үеэс 43.1 тн-оор буюу 15.7 хувиар, үнийн дүнгээр 43.0 мян.ам.долларын кокс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2 мян.ам.доллар буюу 8.9 хувиар тус тус буурсан байна.
3.2.2. Газрын тосны салбар
Эрдэс бүтээгдэхүүний импортын 89.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2020 оны 1 сард 121.8 сая ам.долларын 188.7 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 12.7 мян.тн-оор, үнийн дүнгээр 15.3 сая ам.доллараар тус тус өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын 89.5 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.0 хувийг автобензин, 66.0 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.
Автобензины импорт:2020 оны 1 сард 57.3 мян.тн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 794.7 тн-оор бага байна. 2019 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 549.3 ам.доллар байсан бол 2020 оны 1 сарын байдлаар 632.1 ам.доллар болж 15.1 хувиар өссөн байна.
Дизель түлшний импорт:111.5 мян.тн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 5.1 мян.тн-оор өссөн байна. 2019 оны 1 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 620.2 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 635.7 ам.долларт хүрч 15.4 ам.доллар буюу 2.5 хувиар өссөн байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үеэс 4.9 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
Газрын тосны олборлолтын чиглэлээр:
2020 оны 02 дугаар сарын 12-ныөдрийн байдлаар397,455 баррельбуюу 53,071 тонн газрын тос олборлож, 287,706баррель буюу 39,164 тонн газрын тос экспортлож 21тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.
Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
2020 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 196,6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон нь 2019 оны 01 дүгээр сараас 5,5%-иар өссөн байна. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 47 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэйбайна. Үүнээс:
– А-80 автобензин 101;
– Аи-92 автобензин 38;
– Дизелийн түлш 46;
– ТС-1 онгоцны түлш 19хоногийн нөөцтэй байна.
Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон бусад эх үүсвэрээс авсан мэдээллээс харахад үнэд өөрчлөлт ороогүй байна.