Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр Оросын Холбооны Улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үзэр талууд Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хоёр талт хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон бөгөөд өнөөгийн дэлхийн эдийн засаг болон цар тахлын нөхцөл байдлын талаар санал солилцлоо.